The power of attitude

Орчин үед хүн өөрөө өөрийгөө өөрчлөх асуудал нь тодорхой чиг хандлагыг өөрөө өөртөө зөв тогтоохоос эхлэн хэрэгжих ёстой. Энэхүү асуудалд хандахад иргэн бүр өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх учиртай. Өөрөө өөрийгөө өөрчлөх тэмүүлэлтэй ажиллаж байгаа энэ цаг үед дэлхийд алдартай, манлайллын мэргэжилтэн, амжилтын ухааны лектор Жон Максвэлийн "Хандлага" ном таны гар дээр очиж байна. Жон Максвэл энэ номондоо хандлага, түүний ач холбогдол, хандлагыг хүн өөртөө хэрхэн бүрдүүлэх вэ, хандлагаар юуг бий болгож, өөрчилж чадах вэ, ингэснээр хүн өөртөө аль болох зөв замыг сонгох арга, хандлагаа баримтлан хэрэгжүүлэх явцад тохиолдох сэтгэл санааны бэрхшээлийн нэг гутралыг хэрхэн давж чадах вэ, нийгмийн хэрэгцээ, шаардлагыг хангах үүднээс хүн өөрийгөө өөрчлөхийн тулд өөрчлөлтийг ухралтгүй хийх учир, өөрийн өөрчлөлттэй уялдан гарах асуудалд хэрхэн хандах вэ, түүнийг хэрхэн зөв харж, ойлгож шийдвэрлэх зарчим, хандлагаар дамжуулан асуудлыг боломж болгон өөрчлөх аргаас, айдас, түүнтэй харьцах арга, хандлага айдсыг өөрчлөхөд нөлөөлөх нь, бүтэлгүйтлийг давах, өөрчлөх арга зэрэг олон чухал хийгээд сонирхолтой асуудлыг багтаажээ. Тус ном нь өргөн агуулгатай, орчин үеийн баримт жишээ сайтай, бичлэгийн арга зүйн сонирхолтой хэлбэрээр бичигдсэн онцлогтой.

by John C. Maxwell

Non-fictionBusiness

RiverOak Pub. · First published 2001 · 157 pages

Get started with Readlink

Free to start · iPhone and Android